Бүгд найрамдахчуудын дийлэнх нь Д.Трампыг дэмжиж байна

 "Бүгд найрамдах намыг дэмжигчдийн ихэнх нь 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд оролцохоо зарлаад байгаа АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трампыг дэмжиж байна" гэж The Hill сонинд бичжээ. Morning Consult сэтгүүлийн судалгаагаар тус намын гишүүд болон дэмжигчдийн 61 хувь экс ерөнхийлөгчийг дэмжиж байгаа аж. Флорида мужийн амбан захирагч Р.Десантис түүний гол өрсөлдөгч хэвээр байгаа бөгөөд санал асуулгад оролцогчдын 18 хувийн дэмжлэгийг авсан байна. БНН-ын анхан шатны сонгуульд Д.Трамптай өрсөлдөх магадлалтай гэж нэрлэгдээд буй тэрээр төрийн тэргүүний сонгуульд оролцох эсэхээ хараахан зарлаагүй байгаа юм. Зургаан хувийн саналаар гуравдугаар орж буй дэд ерөнхийлөгч асан М.Пенс мөн адил зарлаагүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    монголмаа (95.143.193.15)
    Америкчууд эргүү зөнөг өвгөнөө яаралтай солихгүй бол хар тамхичинтай нийлээд бүхэл бүтэн улс, ард түмнээр тоглоод хаячихлаа.
    2023 оны 05 сарын 22 | Хариулах