Өвөр Монголд 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөв

ӨМӨЗО-ны Тунляо хотын Хорчин Зүүнгарын хойд хошуу болон Ляонин мужид дахин хүчтэй газар хөдөлжээ. Энэ удаад 5.3 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Газар хөдлөлт Тунляо хотод мэдрэгдэж, хэдэн секунд үргэлжилсэн байна. Хорчин зүүнгарын хойд хошуу даяар чичирхийлэл илт мэдрэгдэж, газар хөдлөлтийн төвөөс 5.6 километр зайд орших Ганзага суурингийн зарим барилгад ан цав гарч , есөн айлын байшин нуржээ. Мөн энэ үеэр 12 хүн хөнгөн гэмтэж эмнэлэгт хүргэгдээд байна.

Өнгөрсөн бямба гаригт Сычуань мужийн баруун өмнөд хэсэгт орших Лушань хотод 7.0 магнитудын газар хөдлөлт болж 118 хүн амь эрсдэж 11 мянган хүн гэмтэл авч 25 хүн сураггүй алга болсон билээ. Шуурхай албаны бүрэлдхүүнд 10 000 цэргийн болон эмнэлэгийн албан хаагчид оролцож байгаа юм. Энэхүү ажиллагааг БНХАУ-ын ерөнхий сайд Ли Кэцян гардан удирдаж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 29 мин