Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 46 асуудал хэлэлцжээ. Улмаар гаргасан шийдвэрийг танилцуулав. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Ерөнхий сайд өнгөрсөн даваа гарагт Шинжлэх ухааны салбарынхантай уулзсан. Ингээд тэдний тавьсан хүсэлтийн дагуу холбогдох шийдвэрийг гаргасан. Тодруулбал, Шинжлэх ухааны Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд 1 жилийн хугацаанд тэргүүлж ажиллахаар болж байна. Мөн Шинжлэх ухааны байгууллагуудын ажилчдын тавьсан цалингийн нэмэгдэлтэй холбоотой асуудлаар холбогдох сайд нарт үүрэг чиглэл өглөө" гэлээ.

Хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр юуны өмнө Боловсролын зээлийн сангийн тухай асуудлаар Засгийн газар ямар шийдвэр гаргасныг танилцууллаа.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "БЗС-гийн асуудал өнгөрсөн өдрүүдэд олон нийтийн уур бухимдлыг төрүүлсэн. “Шилэн” ажиллагааны хүрээнд тусгай сангуудын мэдээллийг ил тод болгож байгаа. БЗС-гийн үйл ажиллагаа олны анхааралд өртсөн учраас цаашид хэрхэн ил тод нээлттэй явуулж байх вэ гэдэг асуудлыг загварчилж, ЗГ-т танилцууллаа.

БЗС үргэлжлүүлэн ажиллах нь зайлшгүй чухал. Иймд гадаадад болон дотоодод суралцахдаа зээл авах, эргээд төлдөг байх механизмыг тодорхой болгох ёстой. Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт 2100” тэтгэлгийн үйл ажиллагааг хэвийн хангахад чБЗС ажиллах ёстой гэж харж байна.

Үүний дараа шалгарсан хүмүүс нь шаардлага хангасан эсэх нь анхаарал татаж байна гэдгийг мэргэжлийн байгууллагууд дүгнэлээ. Юун түрүүнд БЗС хэвийн үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах ёстой гэдэгт санал нэгдсэн. Харин ямар мэргэжлийг тэргүүлэх мэргэжлээр зарлаж, ямар боловсон хүчин бэлтгэхээ тодорхойлох учиртай.

Иймээс жил бүр тэргүүлэх чиглэлийн мэргэжлийг ЗГ зарладаг байя. Тэр мэргэжилд тэнцсэн хүмүүст зээл олгох нь зөв. Олгох процесс нь олон нийтэд ил байя.

Зээл олгох нийт 11 шат дамжлагын тав нь БШУЯ дээр, дөрөв нь БЗС дээр, хоёр нь банкны түвшинд явагддаг юм байна. Энэ шат дамжлага бүрд хүн оролцдог. Хүний хүчин зүйлээс хамаарч явагдаж ирсэн учир ЗГ долоо хоногийн дотор энэ бүх шат дамжлагыг бүрэн автоматжуулахаар боллоо. Ямар нэгэн байдлаар хүнээс хамаарахгүйгээр энэ бүх процесс явагдана гэсэн үг. Шаардлагатай бол зарим хууль, журмыг нь үүнтэй холбогдуулан өөрчилье гэж үзлээ.

Харин БЗС ор байх ёсгүй гэж үзэж болохгүй хэмээн ЗГ ярилцлаа.

Цаашлаад 24 тусгай санг ийм хэлбэрээр цахимжуулъя гэдэгт санал нэгдлээ" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мэдэгдэл
Уржигдар 15 цаг 42 мин