"Бага" Ж.Кеннеди ОХУ-тай хэлэлцээ хийхийг дэмжив

 АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Ж.Кеннедийн зээ, 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч "Бага" Ж.Кеннеди ялбал дэлхийн бүх улс аажмаар зэвсэг хураах нэрийдлээр зэвсгийн хяналтын шинэ гэрээ байгуулах асуудлаар ОХУ-тай яриа хэлэлцээ хийх гэнэ. "Нэр дэвшигч энэ санаагаа зарласан" хэмээн РИА Новости агентлаг сонгуулийн штабын хэвлэлийн албанаас эш татан мэдээлэв. Мөн тэрээр Украины мөргөлдөөнийг "хиймэл бөгөөд АНУ-ын батлан хамгаалах үйлдвэр, неоконсерватив үзэл баримтлал, гадаад бодлогын байгуулал дахь милитарист үзэл санаанаас үүдэлтэй" гэж мэдэгджээ.АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Ж.Кеннедийн зээ, 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч "Бага" Ж.Кеннеди ялбал дэлхийн бүх улс аажмаар зэвсэг хураах нэрийдлээр зэвсгийн хяналтын шинэ гэрээ байгуулах асуудлаар ОХУ-тай яриа хэлэлцээ хийх гэнэ. "Нэр дэвшигч энэ санаагаа зарласан" хэмээн РИА Новости агентлаг сонгуулийн штабын хэвлэлийн албанаас эш татан мэдээлэв. Мөн тэрээр Украины мөргөлдөөнийг "хиймэл бөгөөд АНУ-ын батлан хамгаалах үйлдвэр, неоконсерватив үзэл баримтлал, гадаад бодлогын байгуулал дахь милитарист үзэл санаанаас үүдэлтэй" гэж мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ