Хятадын гудамжууд хагарчээ

"Тяньжин хотын олон мянган оршин суугчийг нүүлгэж шилжүүлсэн өндөр барилгуудын хажууд том цуурсны улмаас гудамжууд хагарлаа" гэж Ройтерс агентлаг мэдээллээ. Гурван өндөр байшингийн 3,9 мянгаад оршин суугч ойролцоох зочид буудал руу нүүхээс аргагүйджээ. Тяньжины засаг захиргаа үүнийг "Гэнэтийн геологийн сүйрэл" хэмээн нэрлэсэн аж. 1,3 метр гүнд хөрсний хонхорхой үүссэний улмаас зам хагарсан гэж геологичид үзэж байгаа юм. Мөн газрын гүний дулааны цооног өрөмдсөнөөс болж тухайн газарт хөрс алдан, газар суусан байж болзошгүй ба ослын улмаас зам талбай, барилга байгууламж янз бүр эвдэрсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ