"Денвер Наггетс"-т бооцоо тавиад 830,000 доллар хожжээ

"Денвер Наггетс"-т бооцоо тавиад 830,000 доллар хожжээ Одоогоос хоёр долоо хоногийн өмнө реппер Дрейк олон нийтийн сүлжээнд "NBA-гийн финалд "Денвер Наггетс" хожино" гэж бооцоо тавьжээ. Нөхцөлийн дагуу "Наггетс" шигшээ тоглолтын цувралыг 4:1-ээр дуусгавал 600,000, аваргалбал ялалтын дүнгээс үл хамааран 230,000 доллар авах ёстой байсан аж. "Майами Хит"-ийг 4:1-ээр буулган авсан "Денвер Наггетс" Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны аваргын цомыг анх удаа хүртэж, реппер Дрейк ч 830,000 доллар хожсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ