Францад 875 хүн баривчлагдаад байна

Францад 875 хүн баривчлагдаад байна Замын цагдаагийн шаардлага биелүүлэхээс татгалзсан 17 настай жолоочийг хөнөөсөн хэрэг гарсны дараа Францын энд тэндгүй гарсан үймээний улмаас цагдаа нар пүрэв гаргийн оройноос 875 хүн баривчлав. Энэ тухай Le Parisien сонин мэдээллээ. Тэдний 408-ыг нийслэлд саатуулжээ. Өмнө нь дээрх явдлаас үүдсэн эмх замбараагүй байдлын үеэр болсон галдан шатаах 4,000 орчим халдлагын улмаас 500 орчим барилга байгууламж, 2,000 орчим тээврийн хэрэгсэл эвдэрсэн юм. Мөн радикал жагсагчидтай мөргөлдсөн тул наад зах нь 249 хууль сахиулагч гэмтэж бэртсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ