УДШ: ИЗНН-ын даргаар Б.Батбаатарыг бүртгүүлэхээр дахин өргөдөл ирүүлжээ

Иргэний зориг ногоон нам /ИЗНН/-аас Улсын дээд шүүхэд 2023 оны есдүгээр сарын 18-ны өдөр өргөдөл ирүүлсэн байна. Уг өргөдөл нь “Иргэний зориг ногоон нам /ИЗНН/-ын Их хурлаар сонгогдсон Б.Батбаатарыг тус намын даргаар бүртгүүлэх” агуулгатай байгаа аж.

Сануулахад, Иргэний зориг, ногоон намын Улс төрийн зөвлөл өнгөрөгч зургаадугаар сард хуралдаж, намын дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулж, намын удирдлагаараа Б.Батбаатарыг сонгосон байдаг. Мөн энэ сарын 01-ний өдөр мөн УДШ-д өргөдөл ирүүлж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ