Сагсан бөмбөгийн төрөлд "Ханжоу 2022" Азийн наадмаас хос медаль авчирлаа

БНХАУ-д "Ханжоу 2022" Азийн наадам үргэлжилж байна.

Сагсан бөмбөгийн төрөлд Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг мөнгөн медаль, эрэгтэй шигшээ баг хүрэл медаль хүртсэн нь Азийн наадмын багийн спортын анхны медалийг авсан амжилт боллоо.

3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг эзэн орны багтай тоглож, 12:21 оноогоор, эрэгтэй шигшээ баг БНСУ-ын багийг 21:20 оноогоор тус тус хожжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ