Орон сууцны үнэ өмнөх оноос 9 хувиар өсжээ

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 9.0 хувиар, өмнөх сараас 1.5 хувиар тус тус өсжээ.
Шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ - 4.04 сая төгрөг,
Хуучин орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ -3.58 сая төгрөг байна.

Шинэ орон сууцны үнэ 1 м.кв талбайн дундаж үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.31 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцны хувьд Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.21 сая төгрөг байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж аваарай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 00 мин