Ирэх долоо хоногоос зарим нутагт -42 хэм хүрч, хүйтний эрч чангарна

Ирэх долоо хоногоос хүйтний эрч чангарч, зарим нутгаар -42 хэм хүрэхийг ЦУОШГ-аас мэдээллээ.


17-нд Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 19-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -43...-48 градус, өдөртөө -33...-38 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -26...-31 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -12...-17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -16...-21 градус, бусад нутгаар шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -20...-25 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.126.89.38)
    ЁСТОЙ ӨВӨЛ ШИГ ӨВӨЛ БОЛЖ БАЙНАДАА. АШТАЙ ЮУ САЙХАН БАЙНА УГААСАА Л ӨВӨЛДӨӨ БЭЛДЭХ ЁСТОЙ БИЗДЭЭ ТИЙМ БОЛОХООР ГАЙХАХ ХЭРЭГГҮЙ
    2023 оны 12 сарын 19 | Хариулах