“Хакухо кап” тэмцээний медальтнууд эх орондоо ирлээ

Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин  Хакухо М.Даваажаргалын нэрэмжит “Хакухо кап” олон улсын өсвөрийн сумо бөхийн  уламжлалт тэмцээн 14 дэх удаагаа өндөрлөж, тус тэмцээнд оролцсон тамирчид өнөөдөр өглөө эх орондоо ирлээ.

 

Японд болсон тус тэмцээнд есөн орны 1100 өсвөрийн хүмоч өрсөлджээ. Манай улсаас Г.Наранбат дасгалжуулагчийн удирдлага дор оролцсон тамирчдаас Ж.Түвшинтөгөлдөр мөнгө, Ц.Хаш-Эрдэнэ, Ж.Дарханбаатар нар хүрэл медалиар ингэрээ мялаасан бол Ж.Түвшинсайхан шөвгийн наймд шалгарсан байна.

 

Ж.Дарханбаатарыг спорт, тэр дундаа бөх сонирхогчид цэрийн арслан Б.Жамбалдоржийн хүү гэдгээр нь андахгүй мэддэг болсон юм.

 

69 дэх их аварга Хакухо тэмцээнд оролцсон бүх хүүхдэд амжилт хүсэн, баяр хүргэж тууштай байхыг зөвлөж, захисан байна.

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ