Архангай аймгийн Батцэнгэл сумын түүхт 100 жилийн ойд зориулсан барилдаанд улсын цолтой 16 бөх зодоглохоор бүртгүүлжээ

Архангай аймгийн Батцэнгэл сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр 13:00 цагт эхэлнэ.

 

Дөрөвдүгээр сарын нээлтийн барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва, гарьд Ц.Бямба-Отгон, заан Б.Серик, харцага Н.Золбоо, Б.Зоригтбаатар, С.Сүхбат, Х.Гантулга тэргүүтэй улсын цолтой 16, аймгийн арслан цолтой 37, аймгийн заан 15, аймгийн харцага зургаа, аймаг, цэргийн начин цолтой 36 бөх зодоглохоор бүртгүүлэв.

 

Уг барилдааны түрүү бөх таван, үзүүр бөх гурван сая төгрөг гардах бол их шөвөгт шалгарсан бөхийг 1.5 сая байлна.

 

Улсын цолтнуудаараа тэргүүлдэг сумуудын эхний 10-ын тав нь Архангайн байдаг. Тэгвэл Батцэнгэл сумаас нийт 18 улсын цолтон төрөн гарсныг Дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр, Лу Гүний домог аварга Галсанхүүгийн Вандан, хүчит заан Д.Хишигдорж, “Нисэхийн” хэмээх уран барилдаант заан Д.Лувсан, түүнчлэн Г.Батбаяр, Т.Мөнгөнцоож, Б.Зоригтбаатар харцагууд тэргүүлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 25 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 17 мин