Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр: Алдагдсан найман жилийн алдааг засна

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр: Алдагдсаннайман жилийн алдааг засна

Ардчилсан намын 34 жилийн ойн баярын үеэрАрдчилсан намын дарга Лу.Гантөмөртэй ярилцлаа. 

Танай нам 34 жилийн ойгоо нэлээд ажил хэрэгчтэмдэглэлээ. Өнгөрсөн гучаад жилийн алдаа оноогдэнсэлбэл? 

-1990 онд Ардчилсан нам байгуулагдсанаар Монголчууд улстөрийн эрх чөлөөгөө олж, тусгаар тогтнолоо бүрэн утгаар ньбаталгаажуулсан. Өөрөөр хэлбэл Кремльд шийддэг байсанэрх мэдлийг монголдоо авч чадсан явдал. Энэ нь Кремлийнтавиулуудыг төрийн эрхээс шахаж, иргэд нь төрөө өөрсдөөсонгодог болсон явдал. Өмнөх нийгэмд одооны яриад байгаадабль стандарт гээч зүйл бүрэн утгаараа ноёрхож байсан. Ганц намдаа социализмд үнэнч цөөн тооны хүмүүсийгэлсүүлж, тэднийгээ бусад хүмүүсээс дээгүүрт тавьж, тусгайхангамж, эрх эдлүүлэх гэх мэт ялгаатай байдлыг бийболгодог. Харин Ардчилсан нам гарч ирснээр намдэрдэмтэн, сэхээтэн, ажилчин, залуус, ер нь хүссэн бүхэнорж, үзэл бодлоо илэрхийлж улс орноо удирдахад гар биеоролцож болохыг харуулсан. Иргэдийн сонголтын үр дүнямар байхаас үл хамаарч иргэд төрөө сонгож, өөрсдөө төрдсонгогдох эрх чөлөөгөө олсон нь том ололт шүү. Мэдээжалдсан зүйл их бий л дээ. Үүнээс ч улбаалаад зарим хүнардчилалд эргэлзэх, ардчилал ер нь хэрэгтэй юм уу гэх яриахөөрөө ч гарах болсныг үгүйсгэх аргагүй. 

-Тэгэхлээр та ардчилал гажуудаж, арай буруу замаарявсан гэдэгтэй санал нийлж байна уу? -Ардчиллын үнэтзүйлс алдагдаж байгааг та ч, би ч, бид бүгдээрээ л харжбайна шүү дээ.

Өнгөрсөн 34 жилийн хугацаанд Ардчилсан нам дөрөвхөнжил л дангаар засагласан байдаг. Коммунист угшилтай намардчиллыг хумидаг юм байна гэдгийг харж байна. Ер ньсоциалист онол бол тэгштгэлийн тогтолцоо шүү дээ. Хувийнөмчийг үзэн ядаж, хүн бүр адилхан бодож, ижилхэн үг хэлж, биесээсээ ялгарахгүй байхыг тунхаглаж, шаардаж, хэрэгжүүлдэг. Социалист нийгэмд төр дарангуйлж, иргэддуулгавартай гүйцэтгэгч буюу хатуухан хэлбэл манкуртбоолын хэмжээнд очдог. Нэгэнт эрх чөлөө, ардчиллын үнэцэн, үнэт зүйлийг мэдэрчихсэн хүмүүс эрх баригчдынбодлого, үйл ажиллагаанд дургүйцээд байгаа юм. Хамгийнгол нь эдийн засгийн эрх чөлөөг төрөөс хумиж, дарамтандоруулж байна. Социалист угшилтай нам хийж бүтээжөөрийнхөөрөө амьдрах гэсэн хүмүүсийн хүсэл сэтгэл, боломжийг боомилдог юм байна. Ингэснээрээ иргэд, ялангуяа залууст боломж олдохгүй учраас эх орноосоодүрвэхэд хүрч байна. Хүн бол баялаг. Энэ баялаг дээрээ бустөрд түшиглэдэг тогтолцоо бий болчихлоо. Энэ бүхэнардчиллыг гажуудуулж байгаа гэж дүгнэх хангалттайшалтгаан. Ер нь энэ талаар ганц бид ч биш дэлхий дахинд ч, нэн ялангуяа хуучин коммунист тогтолцоонд байсан зүүнЕвропын орнууд ярьж хэлж, засч залруулахаар ажиллажбайна. 

-Тэрвэл энэ гажуудлыг хэн, хэрхэн ямар аргаар засчзалруулах вэ? 

-Ардчилсан нам иргэдтэйгээ хамтарч засна. Тэгтлээдарангуйлал тогтож, ардчилал бүхэлдээ аюулд орчихоогүйбайна. Ямартаа ч сонгох, сонгогдох эрх нь иргэдэд нээлттэйбайна. Ерөөсөө л нэн тэргүүнд өмчтэй болж, баялаг бүтээхэрхийг нь иргэддээ өгөх ёстой. Бид Бүрэн ардчилал гэжяриад байгаа нь үүнтэй холбоотой. Бидэнд байгаа улстөрийн эрх чөлөөг нь эдийн засгийн эрх чөлөөгөөр ньбаталгаажуулъя. Үүн дээр суурилж шударга ёсны эрх чөлөө, тусгаар тогтнолын эрх чөлөө нь ирнэ гэж бид үзэж байна. Тэр цагт ардчилал зөв гольдролдоо орох болно. 

-Танай нам удирдлагын түвшинд ихээхэн залуужсаныгхарлаа. Үе солигдож байна гэж дүгнэж болох уу? 

-Ганцхан удирдлагын түвшинд ч биш залуус Ардчилсаннамыг сонгож байна. Энэ нь өөрийнхөөрөө амьдрах, ирээдүйгээ төлөвлөж бүтээх гээд хүсэл мөрөөдөлтэй ньхолбоотой. Өнөөдөр МАН-ын гишүүн л биш бол дэгжиндэвших, амьдралд хөлөө олох, хүссэн ажилдаа орохболомжгүй байна шүү дээ. Үүнийг л өөрчлөх гэсэн эрүүлсэтгэлгээтэй залуус манай намыг сонгож байна. Тиймээманай намын удирдлагын баг дан залуусаас бүрдсэн. С.Цэнгүүн, Б.Батзаяа гээд "Z" үеийн олон залуус намыннарийн бичгийн даргаар ажиллаж байна. Ер нь залуус л өөрчлөлт шинэчлэлтийг зоригтой хийж, цаг үеийнхээ болонирээдүйн хөгжлийг бий болгодог юм байна. 1990 онд залуусл хувьсгал хийсэн. Одоо ч залуус л өөрчлөх болно. Тэд энэцаг үеийнхээ бүтээгдэхүүн учраас орчноо, ирээдүйгээ арайөөрөөр харж чаддаг. Бид залуустаа итгэж байгаа. 

-Та эрх баригчдыг хатуухан шүүмжилсэн. Засгийнгазрын бодлого, үйл ажиллагааг товчхон дүгнэвэл? 

-Товчхон дүгнэх амархаан. Ганцхан бүтээн байгуулалтынжишээг л хэлье. Ардчилсан нам дөрвөн жилд 3000 кмавтозам тавьж чадсан бол Ардын нам засагласан найманжилд Дарханы чиглэлийн 200 гаруйхан км замыг дуусгаагүйл байна. Ганц ч Цахилгаан станц баригдсангүй. Бүр тогцахилгаан тасалдаж хязгаарладаг боллоо. Энэ мэтчилэняриад шүүмжилбэл дуусдаггүй яриа гэдэг шиг юм болно. Бид өнгөрсөн хугацааг товчоор "Алдагдсан найман жил" гэждүгнэж байгаа. Гадаад зах зээл дээр уул уурхайнбүтээгдэхүүний үнэ ханш өссөн гээд таатай боломжуудыгашиглаж чадсангүй гээд яривал их юм бий. Алдагдсан онжилүүдийн гашуунаар улс төр хийхээсээ илүүтэй бидурагшаа харж юу хийж бүтээх талаараа ярьцгааж байна. Алдагдсан найман жилийн алдааг бид заснаа.

Ярилцсан Б.Ганхуяг

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (127.0.0.1)
    МАН-ын засаглалын 8 жилийн үед үндсэн хуулийн хүн үг хэлэх эрх л лав зөрчигдөж байна даа
    2024 оны 04 сарын 09 | Хариулах