П.Орхон, Л.Лхагвагэрэл, Б.Бат-Эрдэнэ нар ОЛИМПЫН ЭРХЭЭ авлаа

“Парис 2024” чөлөөт бөхийн Олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо боллоо. Тэмцээнд манай улсын эрэгтэй 6, эмэгтэй 4 тамирчин ур чадвараа сорьсноос П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-Эрдэнэ нар Олимпын эрхээ хүртлээ.

Өнгөрсөн жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль авснаар Олимпын эрхээ аваад байсан билээ. Ингэснээр Парисын Олимпын чөлөөт бөхийн төрөлд Монголын 5 тамирчны эрх баталгаажив. Манай чөлөөт бөхийн баг тамирчид ирэх 5 дугаар сард Туркийн нийслэл Станбул хотноо Олимпын эрхээ хүртэх хамгийн сүүлчийн тэмцээндээ ур чадвараа сорих болно. Дашрамд дурдахад, Монголын баг тамирчид одоогоор 6 спортын төрөлд Олимпын 13 эрх хүртээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Эгэл монгол (127.0.0.1)
    ОЛИМП гэх Дэлхийн СПОРТ-ын их наадамд орж тэмцэлдэх эрх авсан тамирчдадаа БАЯР ХҮРЭГЬЕ ЭЭ. Сэтгүүлч гэгдэх мэдээлэгчид АНХААРНА УУ! СПОРТ гэдэг нь бүх төрлийн тэмцээн уралдааны ерөнхий нэр. Тийм болохоор энд бичсэн шиг "6 спортын төрөл" гэхгүй "СПОРТЫН 6 ТӨРӨЛ" ГЭЖ БИЧНЭ. БАЯРЛАЛАА.
    2024 оны 04 сарын 21 | Хариулах

Улаанбаатарт 25 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 17 мин