Хотын дарга Х.Нямбаатарын 1 тэрбум төгрөгийг битүүмжилсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгожээ

Автомашин импортлогчдын эсрэг Х.Нямбаатарын гаргасан гомдлыг өчигдөр анхан шатны шүүхээр хэлэлцсэн юм.

Сонирхуулахад, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард импортоор орж ирж байгаа автомашинд Улаанбаатар хотын серитэй улсын дугаар олгохыг хориглох шийдвэр гаргасан. Үүнээс болж автомашин импортлогчид өөрийн бизнес эрхлэх эрх чөлөөг боож байгаа талаар удаа дараа мэдээлэл өгсөн юм. Тэгвэл үүний хариуд хотын дарга Х.Нямбаатар автомашин импортлогчдыг “Би хэдэн халтар төгрөг цуглуулсан хэдэн ченжүүдээс айхгүй" гэж хэлж байсан. Энэ үгэнд "Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо" ТББ-аас гомдол гаргаж уг хэрэг шүүх дээр явж буй.

Улмаар Х.Нямбаатарын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 1 тэрбум төгрөгийн хэмжээгээр битүүмжлэх арга хэмжээ авах шүүгчийн захирамж гарсан. Улмаар энэ хэргийг анхан шатны шүүхээр өчигдөр хэлэлцээд Х.Нямбаатарын гомдлыг хүлээн авч, 1 тэрбум төгрөгийг битүүмжлэх шийдвэрийг хүчингүй болгожээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.126.89.68)
    ЯГ ҮНЭНДЭЭ АЛЬ Ч ЧЕНЖҮҮД ХАЛТАР ТӨГРӨГНИЙ ТӨЛӨӨ АРД ИРГЭДИЙГ АМЖИРГААГ ҮЙ БОЛГОЖ БАЙГАА ХУЛГАЙЧУУД ШҮҮДЭЭ. МАШИНЫ Ч БИШ БҮХ НАЙМААЧИД ИЙГ ЮУГИЙ НЬ ӨМӨӨРДӨГ ЮМ ХУВХАЙ ХООСОРТЛОО МӨЛЖҮҮЛЖ БАЙЖ ИРГЭД НЭГИЙГ БОДОХ ЦАГ БОЛСОН БАЙХ ШҮҮ. МАХ ГЭХЭД БАРАГ 30000-ААР АВАХ НЬ БАЙНА ШҮҮ ИНГЭЭЛ ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ГАРААД БАЙХ ҮҮ НӨХДӨӨ
    2025 оны 03 сарын 14 | Хариулах

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 00 мин