Камчаткад хүчтэй газар хөдлөлт болж, Япон цунамигийн аюулаас сэрэмжилж эхэллээ

Хоёр цаг гаруйн өмнө ОХУ-ын Камчатка орчимд 8.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Энэхүү хүчтэй газар хөдлөлтийн улмаас цунами үүсэж, Японы Хоккайдогоос Вакаяма мужийн эрэг рүү хүчтэй далайн давалгаа түрж орж ирэх аюул үүсчээ. Тиймээс Японы төр засаг эргийн дагуу амьдардаг иргэдээ яаралтай нүүлгэн шилжүүлэх ажиллагаа эхлүүлээд байна.

АНУ-ын Геологи, цаг уурын албаны мэдээллээр бол ОХУ-ын Камчаткын эрэг орчимд дор хаяж зургаан удаа газар хөдлөлт ойрхон болжээ. 6.9, 6.3, 5.4, 5.7, 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөс гадна хамгийн их аюул дагуулах эрсдэлтэй нь 8.7 магнитудын газар хөдлөлт тооцогдож байна.

Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дага Ёшимаса Хаяаши Хоккайдогоос Вакаяма мужийг хамрах эрэг дагуу амьдардаг иргэдийг яаралтай нүүн шилжих шаардлагатай байгааг онцлон дурдсан байна. Цунамигийн гурав дахь давалгаа нь эхний болон хоёрдахь давалгаагаасаа илүү өндөр, илүү хүчтэй байх магадлалтайг анхааруулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ