В.Путин, В.Зеленский нарын хооронд хийх уулзалтын бэлтгэл ажлыг эхлүүлсэн

Трамп Зеленский нарын уулзалтын гол агуулгыг товчхон хэлбэл:
Цагаан ордонд уулзаж, Украйны аюулгүй байдал, энхийн хэлэлцээний талаар ярилцсан.
Трамп Украйныг НАТО-д элсүүлэхгүй ч Европын холбоотой хамт аюулгүй байдлын баталгаа өгөхөд бэлэн гэв.
Трамп Зеленскийд Украины эзлэгдсэн газрын газрын зураг үзүүлсэн.
Гурван талт уулзалт буюу Трамп, Зеленский, Путин нүүр нүүрээ харж суугаад уулзах санаачилга гарч ирсэн.
Өмнөх уулзалтуудаас илүү нөхөрсөг, эерэг уур амьсгалтай болсон гэнээ. Энэ уулзалтын талаар, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Трамп, Зеленскийгийн уулзалтыг эерэгээр үнэлж, энхийн хэлэлцээнд ахиц гарах боломж нээгдлээ гээд Европ Украйныг орхихгүй, харин ч АНУ-тай хамтран “аюулгүй байдлын баталгааг” бодитоор хэрэгжүүлэхэд дэмжинэ гэжээ. Харин Их Британийн Ерөнхий сайд Киер Стармер уулзалтыг “Шинийг эхлүүлэх алхам” гэж тодорхойлсон. Тэгвэл Европын Холбооны зарим удирдагчид Трампын “Украйныг НАТО-д элсүүлэхгүй” гэсэн байр суурийг нь болгоомжтойгоор хүлээж авсан. Гэсэн ч, энхийн хэлэлцээний эхлэл болж магадгүй гэж найдаж байна. Тэдний хувьд гол зорилго нь дайныг дуусгах, гэхдээ Украйны тусгаар тогтнолыг алдагдуулахгүй байх үүднээс АНУ-тай хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байна гэх мэтээр бүгд асуудалд ултай суурьтай, нааштайгаар ханджээ. Уулзалтын дундуур Трамп Путинтай утсаар ярьсан байна. Гурвалсан уулзалт хийх тухай, зарим эзлэгдсэн газар нутгийг өгөх эсэх тал дээр ямар байр суурьтай байгааг асууж зөвлөлдлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ