ХБНГУ-ын Шпаркассэ банкны ОУХА-ны сангийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Монголбанкны удирдлагууд 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Шпаркассэ банкны Олон улсын хамтын ажиллагааны сангийн ТУЗ-ын гишүүд болох Хэлмут Шлэвайс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд 2025 оноос хэрэгжиж эхлээд буй шинэ төслийн талаар санал солилцож, мөн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцэв. Тус төсөл нь иргэдэд санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, эрчим хүчний хэмнэлттэй, экологийн хувьд тогтвортой орчинд амьдрах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

АBU хэвлэлийн мэдээ
Уржигдар 14 цаг 34 мин