Инчеон олон улсын нисэх буудлын ажилчид өнөөдөр 18 цаг хүртэл ажил хаялт зарлажээ

БНСУ-ын Инчеон Олон улсын нисэх онгоцны буудлын үйлдвэрчний эвлэлээс өнөөдөр /2025.09.19/ 18:00 цаг хүртэл ажил хаялт зарлалаа. Ажил хаялтад тус нисэх буудлын 600 орчим ажилчид оролцох бөгөөд байгаль орчны цэвэрлэгээ, зорчигч тээврийн үйлчилгээ, автобус үйлчилгээ, зам тээвэр, чөлөөт бүсийн үйл ажиллагаа зэрэг хэсгүүдийг хамрах юм.
Инчеон олон улсын нисэх буудлын зүгээс нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааа хэвийн явагдана гэж мэдээлсэн. Гэсэн хэдий ч өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд нисэж буй иргэдийг хуваарьт цагаас 3-4 цагийн өмнө нислэгийн бэлэн байдлыг хангахыг МИАТ компаниас анхаарууллаа. БНСУ-ын Инчеон Олон улсын нисэх онгоцны буудлын үйлдвэрчний эвлэлээс ирэх аравдугаар сард долоо хоног үргэлжлэх Ургацын баяраар ажлын ачаалал эрс нэмэгддэг тул ажил хаялт зарлаж эхэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ