Ү.Амарбат: CleanUP Mongolia-д 10,000 залуучууд эх дэлхийгээ цэвэрлэхээр нэгдлээ.

“CleanUP Mongolia” төслийг санаачлагч Ү.Амарбат:

НҮБ-ийн албан ёсны бүртгэлтэй  “World CleanUP Day”-д Монгол залуучууд олноороо 5 дахь жилдээ зохион байгуулалтайгаар оролцож байна. Бидний хувьд анх тус төслийг хэрэгжүүлэхдээ өнөөдрийнх шиг 10,000 залуучууд цуглан гэж бодож байгаагүй.

Орчин үеийн залуучуудын хандлага, итгэл үнэмшил, эх орноо хайрлах сэтгэл, бусдыгаа хүндэтгэх зан чанар маш эерэг болсон байна. Өнөөдөр тэд урьдчилсан тооцоогоор буюу шуудай, хогийн уутаас тооцоход 50 гаруй тонн хог хаягдал, 500га газар цэвэрлэх төлөвтэй байна.

Энэ нь 55 цэвэрлэгээний ажилтан цэвэрлэх ажилтай тэнцэх юм. Яг энэ өдөр дэлхий нийтэд 157 орон зэрэг эх дэлхийгээ цэвэрлэх хөдөлгөөнд нэгдэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ