Монгол банкны Ерөнхийлөгч "BEST CENTRAL BANK AWARD 2025"-д өндөр үнэлгээ авсан Төв банкны удирдлагуудын нэгээр шалгарчээ

Олон улсын нэр хүндтэй Global Finance сэтгүүлээс “BEST CENTRAL BANK AWARD 2025”-ийг зарлалаа.
“Central Banker Report Cards-2025” тайланд хамгийн өндөр буюу “A+”-“A-“ үнэлгээ авсан дэлхийн төв банкны удирдлагуудыг олон нийтэд танилцууллаа. Уг тайланд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “A-” үнэлгээ авч, хоёр дахь жилдээ дараалан өндөр үнэлгээтэй төв банкны удирдлагуудын жагсаалтад багтав.
Central Banker Report Cards тайланг 1994 оноос хойш жил бүр гаргаж ирсэн бөгөөд дэлхийн 100 гаруй улсын төв банкны удирдлагын үйл ажиллагааг дараах шалгуураар үнэлдэг. Үүнд:
Үндсэн зорилтыг хэрэгжүүлсэн байдал
Эдийн засгийн өсөлт, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үр дүн
Инфляц болон валютын ханшийн тогтвортой байдлыг хадгалсан
Төв банкны хараат бус байдлыг хангасан байдал болно.
Эдгээр шалгуурын үндсэн дээр төв банкны удирдлагыг “A+”-аас “F-” хүртэл дүнгээр үнэлдэг бөгөөд энэ удаагийн тайланд Монголбанк 2024 онд авсан “A-” үнэлгээгээ баталгаажуулан, дэлхийн шилдэг төв банкнуудын тоонд дахин багтлаа.
2025 оны жагсаалтад 26 улсын төв банкны Ерөнхийлөгч “A+”-“A-” үнэлгээ авч, шилдгээр шалгарсан бөгөөд Дани, АНУ, Вьетнамын төв банкны удирдлагууд “A+” үнэлгээгээр тэргүүлжээ. Харин Чили, Коста Рика, Индонез зэрэг улсын удирдлагууд “A” үнэлгээ авсан бол Камбож, Чех, Египет, Этиоп, Монгол зэрэг 14 улсын төв банкны Ерөнхийлөгчид “A-” үнэлгээ авчээ.
Монгол Улсын эдийн засаг ковид-19-ийн үеийн уналтаас хойш богино хугацаанд сэргэсэн ч үргэлжлүүлэн геополитикийн хурцадмал байдал үүсэж, нийлүүлэлтийн гаралтай инфляц өсөх хандлагатай байсан.
Харин 2024 оны дунд үеэс хойш том гүрнүүдийн худалдааны зөрчилдөөн, эдийн засгийн бодлогын тодорхойгүй байдлаас үүдэлтэй гадаад зах зээл дээрх түүхий эдүүдийн үнийн уналт, дотоодын эдийн засагт зудаас үүдэлтэй ХАА-н салбарын уналт зэрэг томоохон сорилтуудтай нүүр тулж, даван туулж байна.
Энэ нөхцөлд мөнгөний бодлого нь эдийн засгийн гадаад, дотоод хүчин зүйлийг харгалзан, инфляцыг дунд хугацаанд 6%-ийн голчтой +-2 нэгж хувийн интервалд тогтворжуулах, 2027 оноос 5 хувийн голчтой, 3-7 хувьд хүргэхийг зорьж ажиллаж байна.
Global Finance сэтгүүлийн үүсгэн байгуулагч, эрхлэгч Жозеф Жиаррапуто энэ удаагийн тайлангийн талаар хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд төв банкнууд инфляцын эсрэг хамгийн үр дүнтэй хэрэгсэл болох бодлогын хүүг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.
Улс орон бүрийн мандат харилцан адилгүй боловч, эдгээр хатуу шийдвэрүүдийн үр дүн тодорхой харагдаж, инфляц буурч эхэлж байна. Жил бүрийн “Central banker report cards” тайлан нь төв банкны удирдлагуудыг зөвхөн бодлогын зорилтоо хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн байдлаас гадна бие даасан, хараат бус байдлаа хангаж, бодлогын тууштай байдлыг хадгалж, тодорхой үр дүнд хүрснээр нь хүлээн зөвшөөрч, үнэлдэг” хэмээн онцлов.
“A+" үнэлгээ авсан Төв банкны Ерөнхийлөгч нар:
Denmark
Christian Kettel Thomsen
A+
United States
Jerome Hayden Powell
A+
Vietnam
Nguyen Thi Hong
A+
“A” үнэлгээ авсан Төв банкны Ерөнхийлөгч нар:
Chile
Rosanna Costa
A
Costa Rica
Roger Madrigal Lopez
A
Indonesia
Perry Warjiyo
A
Jamaica
Richard Byles
A
Kenya
Kamau Thugge
A
Morocco
Abdellatif Jouahri
A
Paraguay
Carlos Carvallo Spalding
A
Peru
Julio Velarde Flores
A
Sri Lanka
Nandalal Weerasinghe
A
“A-” үнэлгээ авсан Төв банкны Ерөнхийлөгч нар:
Cambodia
Chea Serey
A-
Czech Republic
Aleš Michl
A-
Dominican Republic
Héctor Valdez Albizu
A-
Egypt
Hassan Abdalla
A-
Ethiopia
Mamo Mihretu
A-
European Union
Christine Lagarde
A-
Guatemala
Alvaro Gonzalez Ricci
A-
Mongolia
Byadran Lkhagvasuren
A-
Philippines
Eli Remolona
A-
Serbia
Jorgovanka Tabaković
A-
Singapore
Chia Der Jiun
A-
South Africa
Lesetja Kganyago
A-
Taiwan
Yang Chin-long
A-
Uganda
Michael Atingi-Ego
СЭТГЭГДЭЛ БИЧИХ