Дэвид Бэкхэмд хүлэг баатар цол хэргэм хүртээлээ
Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд 115 тоглолтод оролцсоныхоо дараа 2013 онд зодог тайлсан юм
Английн алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэмд хаан III Чарльз Виндзор цайзад хүлэг баатар /рыцарь/ цол хэргэм хүртээлээ. Энэхүү нэр хүндтэй шагналыг Хааны ордноос нийгэм, соёл, спорт, спортын салбарт онцгой гавьяа байгуулсан хүмүүст олгодог.
Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч асан, өдгөө 50 настай Бэкхэм 20 гаруй жилийн өмнө хааны одон хүртэж байсан бол энэ удаа хүлэг баатар цол хэргэм хүртлээ.
Мягмарт гаригт болсон ёслолын үеэр Дэвид Бекхэм сэтгэгдлээ илэрхийлжээ. “Би үүнээс илүү баярлаж чадахгүй нээ. Надад ийм онцгой хүндэтгэл үзүүлсэнд маш их баяртай байна. Хүмүүс намайг хэр эх оронч гэдгийг мэднэ. Би эх орноо хайрладаг. Би эх орныхоо спортын төлөө дэлхийг тойрон аялаж чадсан. Хүмүүс надтай хаант засаглалын тухайг ярилцахыг хүсдэг. Хааны гэр бүлийг насан туршид шүтэж ирсэн миний хувьд үнэхээр хүндэтгэлтэй өдөр байна. Би Лондон хотын зүүн дүүрэгт жирийн гэр бүлд төрж өссөн ч мэргэжлийн хөлбөмбөгчин болохыг үргэлж мөрөөддөг байлаа. Өнөөдөр би Виндзор цайз дотор зогсож байна. Үүнээс имлүү сайхан зүйл гэж үгүй.” гэжээ.
Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд 115 тоглолтод оролцсоныхоо дараа 2013 онд зодог тайлсан юм.

3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ