"Артемис-II" нисгэгчид сарыг тойрон, ар талаас нь амжилттай гарч ирэн одоо дэлхий руу буцаж байна

Тэд хүн төрөлхтөн хэзээ ч харж байгаагүй сарны алслагдсан бүсэд хүрчээ. Тэнд аварга том хоёр тогоо байгааг илрүүлж зургийг нь дарсан байна.

Шинээр илрүүлсэн хоёр тогоонд нисгэгчид нэр санал болгосон. Тэд нэгэнд нь капсулынхаа нэр болох "Integrity" нөгөөд нь багийн ахлагч Рийд Вайзманы 2020 онд хорт хавдраар нас барсан эхнэрийн дурсгалд зориулж Кэрролл нэрийг санал болголоо. Хүсэлт гаргах мөчид командлагч Вайзман нулимс дуслуулж, дөрвөн сансрын нисгэгч тэврэлдэн уйлсан нь шууд дамжуулалтын үеэр бичигджээ.

Орион хөлгийн баг дэлхийгээс 406,771 км зайд холдож хүн төрөлхтний хэзээ ч очиж байгаагүй сансрын уудамд хүрэн дээд амжилт тогтоолоо.

Гэрэл зураг: NASA

Астронавтите от "Артемис 2" на път към Луната изпращат уникални снимки на  Земята (СНИМКИ) - По света и у нас - БНТ Новини

May be an image of eclipse

May be an image of eclipse and text

СЭТГЭГДЭЛ БИЧИХ