Angelina Jolie удаан хугацааны дараа олны өмнө ил гарлаа

Angelina Jolie ховорхон тохиох олон нийтийн өмнөх үзэгдлээ хийлээ. Тэрээр Tom Ford-ын #ShanghaiFashionWeek арга хэмжээнд оролцохоор ирсэн нь энэ. Angelina Jolie арга хэмжээнд оролцох үеэрээ шинэ, сэрүүн туяатай шаргал үсний өнгөө танилцуулж, өөрийн бэлгэ тэмдэг болсон тод улаан уруулын будалтаа хадгалсан хэвээр байлаа.

Тэрээр цагаан торгомсог халад маягийн даашинз өмсөн, минимал будалт (сормуусны будаггүй шахам) хийж, франц хэв маягийн энгийн хэрнээ дэгжин төрхийг бүрдүүлжээ. Шинэ үсний өнгөө гүн хажуу хуваалттай засаж, бараан угийг нь үл ялиг ил гаргасан нь илүү натурал эффект өгсөн байна.

Jolie өмнө нь илүү дулаан шаргал өнгөтэй үсээрээ танигддаг байсан бол энэ удаад илүү “icy” буюу сэрүүн өнгийг сонгосон нь хаврын шинэ трендтэй нийцжээ.

Түүнчлэн, тэрээр 2024 оноос хойш Tom Ford Beauty-ийн анхны нүүр царай болсон бөгөөд брэндийн уруулын будганд дуртай. Ялангуяа “Scarlet Rouge” гэх классик улаан өнгийг тогтмол хэрэглэдэг нь түүний signature төрх болсон хэвээр байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ