BTS хамтлаг American Music Awards-ын “Artist of the Year” шагналын эзэд боллоо
BTS хамтлаг American Music Awards-аас “Artist of the Year” буюу оны шилдэг уран бүтээлчийн дээд шагналыг дахин хүртлээ.
Лас Вегас хотод даваа гарагт болсон ёслолын үеэр BTS хамтлаг дэлхийн хэмжээний уран бүтээлчид болох Бэд Банни, Бруно Марс, Тайлор Свифт нарыг ардаа орхин ялалт байгууллаа. Энэ нь тус хамтлаг AMAs-ийн тайзан дээр таван жилийн дараа анх удаа эргэн ирсэн тохиолдол болжээ.
Мөн тус хамтлаг MGM Grand Garden Arena-д болсон ёслолын үеэр тав дахь студийн цомог болох ARIRANG-ийн гол дуу “Swim”-аараа “Song of the Summer” шагналыг хүртсэн байна.
Энэхүү ялалт нь BTS-ийн “Artist of the Year” төрөл дэх хоёр дахь түрүү болж байгаа бөгөөд тэд 2021 онд уг шагналыг хүртсэн анхны Азийн уран бүтээлч болж байсан юм.
2026 оны AMAs-ийн нэр дэвшигчдийг стрийминг, цомгийн болон дижитал борлуулалт, радио нэвтрүүлэг, аялан тоглолтын орлого зэрэг үзүүлэлтээр тодруулсан бол ялагчдыг фенүүдийн санал хураалтаар бүрэн шийджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ