Хойд Солонгост 4D кино театр нээгдэв

Хойд Солонгосын Удирдагч Ким Жөн Ыний санаачлага, заавраар Пёнгянг хотноо4D кино театр нээгдэж анхны үзэгчдээ хүлээн авчээ.

Тасалбарын үнэ тодорхой бус ч гэсэн нэг удаадаа зургаан үзэгч суулгах уг кино театр нь Өмнөд Солонгос улсад байх хүүхдүүдэд зориулсан жижигхэн 4D кино заал гэж болохоор байгаа ажээ.

Харин тус улс Пёнгянг хотноо талбайгаараа дэлхийн хэмжээнд хүрэх усан бассайн, усан тоглоомын талбай бүхий сан барих ажлаа дуусгахад маш ойрхон байгаа ба Удирдагч Ким Жөнг Ы өнгөрсөн долоо хоногт уг бассейний барилгын ажилтай танилцсан байна.

WWW.MGLRADIO.COM

СЭТГЭГДЭЛ БИЧИХ