Сирид халдварт өвчин дэгдэж эхлэх нь

Сири улсад дайны хөлд ядарч туйлдсан иргэд идэххоол ч үгүй болж тунхүндхэн байдалд ороод байгаа. Нэг үгээр хэлбэл сирийн ард түмэн элгээрээ мөлхөж эхэлсэн.

Дайны хажуугаар дажин гэгчээр саяханаас тус улсад иргэдийн дунд халдварт өвчний дэгдэлт ихсэх болов. ДЭМБ тус улсад үүсээд байгаа халдварт өвчинд нэлээд сэтгэл зовинож байна. Тус улсад сүүлийн 14 жилд дэгдээгүй полиомиелит гэх халдварт өвчний эхний тохиолдол бүртгэгдсэн гэнэ.

Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой боловч Сири дэх иргэний дайны нөхцөл байдал вакцинжуулалтанд ихээхэн хүндрэл учруулалаас гадна иргэдийн дархлаа сул байгаа учир өвчний дэгдэлт хурдан байх юм. Энэ өвчнөөс гадна Сирид гэдэсний хижиг, улаан бурхан, гепатит А-гийн өвчлөл ихээр нэмэгдэж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ