Тахианы махнаас ховор нян илэрчээ

АНУ-н “Foster Farms” фермерийн тахианы махнаас салмонелла хэмээх гэдэсний савханцрын нян илэрчээ. Тус улсад хүнсний аюулгүй байдлын асуудал сүүлийн үед нэлээд хөндөгдөх болсон.

Салмонелла гэх энэ төрлийн гэдэсний савханцар нь өвчин үүсгэхдээ хурдан байдаг бөгөөд нэгэнт хүмүүсийн дунд өвчлөл болоод халдварлахдаа ч хурдан гэж эмч нар хэлж байна. Энэ төрлийн нянгаар өнгөрсөн тавдугаар сараас хойш 18 улсад нийт 300 гаруй хүн өвчилсөн нь тэмдэглэгджээ.

Энэ явдал гарснаас хойш АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас “Foster Farm”-ыг махны цехээ хаахыг шаардаад байна. Түүнчлэн тус компаниас мах нийлүүлсэн дэлгүүрүүдийг худалдан авсан махаа эргүүлэн авчирч өгөхийг анхааруулсан байна.

Тус улсад мах махан бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэг өнгөрсөн хавраас хойш хэд хэдэн удаа гараад байгаа. Мак Дональдсийн үхрийн махан бургераас хүртэл адууны мах илэрч байсан удаатай.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ