“Nokia”-ын шинэ таблет удахгүй худалдаанд гарна

“Nokia” компани шинэ загварын таблетийг худалдаанд гаргахад бэлэн гэдгээ албан ёсоор зарлалаа. Шинэ загварын таблет нь 25 см урт дэлгэцтэй өмнөх загвараасаа өргөн дэлгэцтэй хэмээн үйлдвэрлэгчид хэлж байна.

Энэхүү шинэ бүтээл нь “Microsoft” компани “Nokia”-г худалдаж авснаас хойш танилцуулж буй анхны бүтээгдэхүүн юм. Тун удахгүй худалдаанд гарах таблет нь “Windows RT 8.1” үйлдлийн систем, 4G LTE, 2.2 герцийн куадкор процессор, 6.7 мегапиксель камертай таблетийг 499 ам.долларын үнээр зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ