“Бие даагч гурав”-ыг намын дайтай ажиллаж байна гэж дүгнэв

Долоо хоног бүрийн лхагва гарагт УИХ-д аль нэг намын төлөөлөл бус бие дааж нэрээ дэвшүүлэн ялалт байгуулж чадсан гурван гишүүн сэтгүүлч, сурвалжлагч нартай уулзаж, санал бодлоо солилцдог уламжлал тогтоод байгаа билээ.

Энэхүү санааг адтай гишүүн С.Ганбаатар нөгөө хоёртоо дэвшүүлж, “Монгол түмний төлөө” нэрийн дор олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр хийсэн ажил, зорилго, зорилтоо тайлагнадаг нь АН болон МАН-ын дургүйг ихээхэн хүргэж байгаа ч ингэж болохгүй гэсэн хууль байхгүй тул энэ санаа нь олон түмнээс ихээхэн эерэг үнэлгээ авсаар байна.

Саяхан явуулсан нэгэн судалгаагаар “УИХ дахь намуудын бүлгүүд хэрхэн ажиллаж байна вэ?” гэсэн үнэлгээн дээр бие даагч гурав болох Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар нар МАХН-МҮАН, ИЗНН-ыг ардаа орхин гуравт бичигдсэн аж.

Хүмүүсийн гол сайрхаж байгаа тал нь эдгээр гурван гишүүний сонгогдсон байдал болоод эрх баригчид, МАН-тай хийж буй шударга тэмцэл, санал олон түмэнд ийм үнэлэмжид хүргэхэд хүргэсэн гэсэн дүгнэлт гарчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Өчигдөр 09 цаг 18 мин

Улаанбаатарт 19 хэм дулаан
Өчигдөр 09 цаг 18 мин