“Дур тавилтын тулаан” шоу эхлэв

Японы телевизээр “Дур тавилтын тулаан” нэртэй өвөрмөц шоу гарч эхэлжээ. Энэ телевизийн нэвтрүүлэг дэлхийн хамгийн өдөөн хатгасан шоу болж мэдэх гэнэ. Товчоор хэлбэл, “Дур тавилтын тулаан” нь аман энхрийллийн уралдаан билээ. Энэ нь 40 минутын туршид үргэлжлэх илэн таалалтын тэмцээн юм. Эхлээд хоёр тал бөхийж ёслон нэрийн хуудсаа солилцох бөгөөд дараа нь яриа хөөрөө үүсгэж, тун эелдэг найрсаг байдлыг бий болгоно.

Энэ нэвтрүүлгийн бичлэг YouTube дээр тавигджээ. Ижил хүйстнүүд ч энэ тэмцээнд оролцож болно. Эхний нэвтрүүлэгт жишээ нь, Японы гетеросексуал порно од Риу Саваи болон баарны эзэн гомо залуу Такуя нар оролцсон гэнэ. Хамгийн гол нь Саваи ямар ч сонирхолгүй байхад нь Такуя түүнийг 40 минутын дотор дур тавиулж чадах уу гэдэгт асуудал оршино.

Япончууд сексийн талаар төдийлөн нэрд гараагүй ард түмэн билээ. Ийм нэр хүнд ч тэдэнд тохиолдлоор олдоогүй юм. Социологийн судалгаагаар 16-24 настай япон эмэгтэйчүүдийн 45 хувь, эрчүүдийн 25 хувь нь бэлгийн харилцаанд орох сонирхолгүй, эс бөгөөс түүнийг жигшин зэвүүцдэг гэх дүн гарчээ. Мөн япончуудын талаас илүү хувь нь амьдралыг ганцаар туулж байна. Хүүхэд хийж, төрүүлэх насны хүмүүсийн гуравны нэг гаруй нь буюу 18-34 насны эмэгтэйчүүдийн 39 хувь, эрчүүдийн 36 хувь нь бэлгийн харилцаанд ороогүй аж.

Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин