Хятадууд онлайн худалдаагаар тэргүүлж байна

Өнгөрсөн жил БНХАУ-ын онлайн худалдан авалтын үнийн дүн 1.3 их наяд юань буюу 213 тэрбум ам.доллар болсон нь 2014 оны эхэн үе гэхэд БНХАУ онлайн худалдан авалтын зах зээлийг тэргүүлж эхлэхийн харуулж байгааг “Bain & Co.” тайландаа онцолжээ. Мөн 2015 он гэхэд БНХАУ-ын онлайн зах зээл 541 тэрбум ам.долларт хүрэх магадлалтай хэмээжээ.

Харин АНУ-ын онлайн худалдан авалт 225 тэрбум ам.долларт хүрчээ. БНХАУ-ын онлайн жижиглэн худалдааны зах зээл 2009 оноос хойш жил бүр 71 хувиар өсч ирсэн нь салбартаа тэргүүлэгч АНУ-аас тав дахин өндөр гарсан байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ