Супермаркетын дээвэр нурж зургаан хүн нас баржээ

Латви улсын нийслэл Рига хотноо супер маркетийн дээвэр нурсаны улмаас зургаан хүн амь насаа алдаж 35 хүн гэмтэж бэртсэн байна. Нас барсан хүмүүсийн хоёр нь аврах албаны ажилтанууд байсан ажээ. Тэдгээрээс гадна олон хүн сураггүй байгаа тул амь үрэгдэгсэд болон гэмтэж бэртэгсдийн тоо нэмэгдэх хандлагатай байна гэж албаныхан мэдээллээ.

ВВС агентлагийн дамжуулж буй мэдээлэлд барилгын дээвэр ямар шалтгаанаас нурсан эсэх нь хараахан тодорхойгүй байгаа гэнэ.

2011 онд ашиглалтад орсон Максима супер маркет нийтдээ 500 мкв хэмжээтэй юм байна. Барилга 18 цагийн орчимд нурсан хэмээн ослыг харсан хүмүүс мэдээлжээ. Дэлгүүрийн хамгийн ачаалалтай цагт барилгын дээвэр нурсанаас ийнхүү олон хүн өртсөн юм байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ