Жон Кеннеди амиа алдаад 50 жил өнгөрчээ

Өнөөдөр АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч агсан Жон Кеннедигийн дурсгалын хүндэтгэх өдөр. Одоогоос 50 жилийн өмнө яг энэ өдөр ерөнхийлөгч Кеннеди Даллас хотод сонгуулийн сурталчилгааны ажлаар иргээд мэргэн буучийн суманд өртөж нас барсан билээ.

Энэ жилээс эхлэн жил бүрийн арваннэгдүгээр сарын 22-ны өдрийг Жон Кеннедийг дурсах өдөр болгон зарлах тухай зарлигийг өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама гаргасан юм.

Барак Обама “Кеннеди Америкийн түүхэнд тодоор дурсагдан үдсэн. Тэрээр Америк улсыг хөгжил рүү хөтөлсөн хүн яах аргагүй мөн. Карибын хямрал, хар арьстнуудын эрх тэгш байдлын төлөө том том алхмуудыг хийсэн нь түүнийг ард түмний хүн гэдгийн тод жишээ” хэмээн хэлэв. Өнөөдөр Кеннедийн хөшөөнд цэцэг өргөх ёслол болно.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ