Брэд Питт Том Круз нар хорин жилийн дараа "хамтарна"

Холливүдийн алдарт жүжигчид болох Брэд Питт Том Круз нар “Go Like Hell” хэмээх автомашины уралдааны тухай кинонд хамтран тоглохоор болсон гэнэ. Тэд одоогоос хорин жилийн өмнө “Цус сорогчтой хийсэн ярилцлага” кинонд хамтран дүр бүтээснээс хойш хамтдаа тоглож байгаа хоёр дахь кино нь аж. Жүжигчин Брэд Пит саяхан 50 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн бол Том Круз 51 настай юм.

“Hollywood Reporter” сайтад мэдээлснээр “Go Like Hell” кино ньАмерикийн “Ford Motor” компани болон Италийн “Enzo Ferrari”-гийн хоорондох далд өрсөлдөөнийг үзүүлэх гэнэ шүү.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ