Биберийн замнал зул сараар үзэгчдэд хүрнэ

Дуучин Жастин Биберийн амьдралаар бүтээсэн “Believe” баримтат кино ирэх Зул Сарын баяраар нээлтээ хийнэ. Jon M. Chu найруулсан уг кинонд Биберийн 2011 оноос хойшхи тоглолтуудын тайзны арын үйл явдалууд, ярилцлага болон хэрхэн өнөөдрийн амжилтандаа хүрсэн талаарх мэдээллүүд багтсан бөгөөд дуучин Usher Raymond, Scooter Braun болон Garrett Grant нарын уран бүтээлчид оролцжээ. “Believe” кино нь түүний хоёр дахь баримтат кино болж бөгөөд тэрээр өмнө нь 2011 онд найруулагч Jon M. Chu-тай хамтран "Never Say Never" баримтат киногоо гаргаж байсан билээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ