"Би дэлхий дээр ямар их муу зүйлс болж байгааг бурханд хэлнэ ээ"

Сирийн нийслэл Дамаск хотод жирийн ард иргэд иргэний дайны хөлд нэрвэгдэжамар тайван амьдрах нөхцөл аль хэдийнэ алга болжээ. Хүүхэд эмэгтэйчүүд дайны хөлд үрэгдэж эцэг эхээсээ өнчирч гашуун нулимстай амьдарч байгаа.
Тэгвэл өчигдрийн дэлбэрэлтийн улмаас олон тооны хүн амь насаа алдаж, шархдаж гэмтжээ. Энэ үеэр эмнэлэгт хүргэгдэж ирсэн зургаан настай хүү үхлийн шарх аван орон дээр хэвтэж байхдаа хэлсэн үг нь дэлхий нийтийг шимшрүүлж байна. Тэрээр “ Та бүхнийг бурхан ивээг, би бурханд энэ дэлхий дээр ямар их муу зүйлс болж байгааг хэлнэ ээ” хэмээн хэлсэн нь тэнд байсан эмч нар болон бусад хүмүүсийг цочирдолд оруулжээ.
Бяцхан хүүгийн нүд нулистайгаар энэ үгсийг хэлэхэд дайны хар сүүдэр ямар аймшигтайгаар хүмүүсийг шийтгэж байгааг харуулсан тод жишээ боллоо.
Сирийн дайн эхэлснээс хойш гурван жил гаруй хугацаа өнгөрч байгаа бөгөөд энэ хооронд 100 мянга гаруй хүн амь насаа алдсан. Энэ бүхнийг дуусгах магадлал бүхий хуралдаан энэ долоо хоногт Швецарийн нийслэл Женев хотод болох юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ