Хятад генералын хураагдсан хөрөнгийг 4 ачааны тэргээр зөөжээ

Урд хөршид ээлжит авлигын хэрэг дэгджээ. Энэ удаад манайх шиг хөрөнгөлөг генералыг дэгээдэж. Хятадын АЧА-ын Ар талын газрын дарга генерал Гу Цзюаньшанийг баривчилж хөрөнгийг нь хоёр өдрийн турш дөрвөн ачааны тэргээр тасралтгүй зөөсөн гэнэ. Цагдаа нарын тайлбарласнаар хууль бусаар олсон дээрхи хөрөнгө нь ихэнхдээ алт мөнгөөр хийгдсэн эд байж. Генералын ах нь хажуухан талд нь амьдардаг байсан агаад нууц хонгилоор холбогдож тэндээ хамаг эд хөрөнгөө нууж байжээ. Гэхдээ тэрээр жинхэнэ эх оронч хүн гэдэг нь цул алтаар хийгдсэн Мао даргын олон баримлыг цуглуулж байснаар нь батлагджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Өчигдөр 09 цаг 18 мин