Порно тэмдэгтэй еэвэн, хогийн уутанд бууз хөлдөж байна

Хэвийн бус боов огт яриагүй, хэвийн боов, ердийн еэвэнгийн талаар хууч хөөрцгөөж байгаа боловч Бурханы тостой том боов гэдэг шиг хэл хальтираад юм юм л болж байна. Жишээлбэл, энэ еэвэнг савласан баглааны дээд буланд сайтар ажвал Playboy-н туулайн лого дүрээрээ байж байна. Ямар зориулалттай боов, еэвэн юм бол доо гэж гайхлаа шүү. Боов еэвэн янз бүр ч, ямар ч гэсэн өдөр ч шөнө ч, оронд ч ширээн дээр ч амттай юмыг хэлдэг тал бий л дээ гэж.

Гурван тэрбумын хогийн уутанд бууз хөлдөөд байна


Хог ачихад даацгүй, урагдаж цуурч орхидог, гурван тэрбумын “Азийн цагаан дагина” төслийн уутыг хэрэглэх аргаа хүмүүс яаж ийгээд олоод, ямар нэг байдлаар орлуулж ашиглаад л байна. Нэг айл нүүхдээ хөргөгчөө бүтээж нөмөргөсөн бол сар шинийн баярын өмнөхөн бууз, банш хөлдөөхөд хэрэглэдэг уут боллоо. Хотын удирдлага уутны чанарыг сайжруулж зузааруулсан гэж мэдэгдсэн. Бууз дааж байгаа бол хог хийхэд ч ядах юмгүй л дээ. -18 аас илүү хүйтэнд бууз хөлдөх учиртай ч дулаан өдөр хогийн уутанд хийхээр хачин сайхан тэс хөлдөж байна гэнэ. Бэлгэдлийн үүднээс бол хогийн уутанд хөлдөөсөн бууз идэх нь жаахан тиймхэн л юм. Хөдөөгийн айл хунар хүүхдийн горшоок, хөтөвчинд талх боорцог хийж ашиглах явдал ч байдаг.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин