Орос ээжийн авсан гэрэл зургууд шуугиан тарьж байна

Елена Шумилова хоёр хүүгээ нохой, муур, нугасны дэгдээхэй, туулайтай найзлан байгаа гэрэл зургийг байгалийн сүрлэг өнгө сүүдрийг ашиглан буулгасан нь олон улс орны үзэгчдийн сэтгэлийг соронз мэт татаж байна.
“Зураг авахдаа би өөрийн зөн совин, мэдрэмждээ бүрэн итгэдэг. Би мэдэрч байгаа зүйлээ бусдад илэрхийлэх гэсэн хүслээсээ урам зориг авдаг. Гэвч би яг юу мэдэрч байгаагаа үгээр илэрхийлж чаддаггүй юм” хэмээн Елена ярьсан байна.
Хөдөө тал, байгалийн сонин үзэгдэл, улирал солигдох агшин түүний зургийн гол сэдвүүд. Зураг авах үедээ болж өгвөл байгалийн гэрэл ашиглахыг хичээдэг. Лаа, нар, сарны туяа, манан, бороо цас зургийг нь амьдруулдаг гэж байна.
2012 онд анх удаа аппаратттай болж, гэрэл сүүдэр буулгах сонирхол суужээ. Елена одоо 135мм-ийн линзтэй, Canon EOS 5D аппаратаар зэвсэглэсэн. Балчир хүүхдүүдээ хэрхэн өсч томорч байгааг цаг алдалгүй мэдэж байхын тулд өдөр бүр зургийг нь аван оройд нь боловсруулдаг дадалтай. “Хүүхдүүд, амьтад бол миний амьдрал. Москвагийн Архитектурын их сургуульд элсэн зураг зурдаг байсан тул фотод дурлах үндэс болсон. Миний авсан зураг хүмүүст таалагдаж байгаад баярладаг” гэж авъяаслаг зурагчин Елена ярьжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Өчигдөр 09 цаг 18 мин

Улаанбаатарт 19 хэм дулаан
Өчигдөр 09 цаг 18 мин