Эмэгтэйчүүд хамраа хугартал зодолдсон нанчилдааныг дарга нь эхлүүлжээ

Сүүлийн үед МАН-ынхан эрх баригчид л зодолддог тухай суртал нэвтрүүлгийг чамгүй сайн явуулсан. Тухайлбал Төмөр зам, Гадаадын иргэн харьяатын алба, БСШУЯ, ГХЯ, Монгол банк, Нийслэлийн боловсролын газар, Санхүүгийн зохицуулах хороо гэх мэт олон байгууллагад атманууд байдаг гэж ойлгуулсан. Нөгөөдүүл нь ч үнэхээр дуулиант зодоонуудыг хийсэн байдаг.

Тэгвэл МАН-д ч атманууд байдгийг эх сурвалж мэдээллээ. Тэр ч бүү хэл эрэгтэй дарга нь эмэгтэй ажилтнаа зодсон сураг түймэр шиг тархаж эхлэв.

Саяхан МАН-ын хэдэн дүүргийн намын хороодын дарга нар ажил хэргээр уулзалтаа эхэлж эцэстээ архидалт, зодооноор өндөрлөсөн бололтой. Тодруулбал Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга Г.Төмөрбаатар гэгчийн өрөөнд найз нөхөд нь цугларч архи дарс болжээ. Төгсгөлд нь Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга Г.Төмөрбаатар нэгэн үүрийн дарга Энхзаяа гэгч настай эмэгтэйг архиныхаа халуунд цохиод авсан гэж намын гишүүд нь ам уралдан ярьж байна. Ингээд настай эмэгтэйг эвгүй байдалд оруулж дуулиант зодооныг эхлүүлсэн Г.Төмөрбаатар гарч зугтаасан бололтой. Харин даргадаа цохиулсан Энхзаяа нилээд бухимдаж Сүхбаатар дүүргийн намын хорооны улс төрийн ажилтан Тунгаа гэх өөр эмэгтэйг зодож хүнд бэртээжээ. Шалтгаан нь танай дарга намайг зодсон би чамайг зодох ёстой гэсэн гаргалгаагаар асуудалд ханджээ.

Харин маргааш нь Сүхбаатар дүүргийн улс төрийн ажилтан Тунгаа гэх эмэгтэй дүүргийнхээ цагдаагийн хэлтэст гомдол гаргаж. Гомдлын дагуу асуудлыг шалгаж эхэлсэн сураг гарлаа. Мөн Тунгаа нь шүүх эмнэлгийн дүгнэлтийг ч гаргуулсан аж. Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр хамар нь хугарсанаас гадна хүндэвтэр гэсэн дүгнэлт гарчээ. Сонирхолтой нь зодооныг эхлүүлсэн Г.Төмөрбаатар энэ зодоонд оролцоогүй шүү гэх мэт яриаг түгээлгэж бас улс төрийн ажилтнуудаараа “дарга байхгүй” байсан гэх мессежийг тарааж эхэлжээ. Гэвч цэргүүд нь “дарга байсан шүү дээ”, “бүр зодооныг эхлүүлсэн”, “Энхзаяаг цохиж унагаасан” гэх мэт утгатай яриаг яг эсэргээр нь тарааж явна.

Харин Г.Төмөрбаатар дарга “авгайчуудын зодоон надад хамаагүй” гэж ярьж явсан сураг гарав. Ийнхүү МАН-ын дунд гарын дарга нарын зодоон нэг хэсэгтээ дуулиан тарьж мэдэхээр болов. Хэрэв энэ мэдээлэл батлагдвал ихээхэн дуулиан болох нь гарцаагүй.

Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга Г.Төмөрбаатар гэгч нь ажилчидтайгаа ч, намын гишүүдтэйгээ ч тун тааламжгүй харилцдаг гудамжны стильтэй нэгэн гэж эх сурвалж мэдээлэв. Мөн Г.Төмөрбаатар нь МАН-ын дуулиант XXVII Их хурлын төлөөлөгчдийг сонгоход У.Хүрэлсүхийн хүмүүсийг “Их хуралд оруулж болохгүй” гэсэн зар тарааж ташраар нь унагасан гэж яригдаж байсан удаатай. Харин түүнийг нь сонссон хүмүүс “У.Хүрэлсүхэд Г.Баярсайхан шиг шанаадуулах өдөр ирнэ дээ” гэж ярих болсон юм. Ийнхүү МАН-ынхан Говь-Алтайд навс ялагдсан хүндхэн үедээ Сүхбаатар дүүргийн намын хорооны дарга нь ажилтандаа гар хүрсэн тухай мэдээлэл ард түмний бухимдлыг төрүүлж эхэллээ.

www.24tsag.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 29 мин