Lexus LX 570 Invader-ийн эзэн тодорлоо

Кикбокс, муа-тай боксын дэлхийн аварга, “Монголын хар салхи” хочит Ц.Амарбаясгалан өөрийн авъяас чадварыг дэлхийн олон оронд таниулсан чадварлаг нэгэн.

Тулаан бүрийг сонирхолтой байлгаж чаддаг тэрээр сүүлийн үед нам гүм амьдарч байгаа. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн тусгай тоноглол бүхий Lexus LX 570 Invader Монголд ганцхан орж ирээд байгаа нь Kickbox-чин Ц.Амарбаясгалангийн захиалгаар орж ирсэн гэх шуум гадуур дэгджээ. INVADER L60 –аар тоноглосон шинэхэн Lexus LX570-ын эзэн хэн бол хэмээх асуулт хэн бүхэнд таамаг мэт байсан бол саяхан Ц.Амарбаясгалан улсын дугаараа авах гээд явж байсныг харсан хүмүүс олон байна.
Сонирхуулахад Body kit буюу автомашины тоноглол нь “Brabus” гэж зөвхөн Мерседес бенз автомашинд зориулагдсан тоноглол байдаг шиг INVADER L60 нь Lexus LX570 автомашинд зориулсан эх биеийн тоноглол юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ