Монгол бүсгүй 173 сая вон хожив

Сөүл хотын Намдэмүн дүүрэгт байх Millenium Seoul Hilton зочид буудалд байдаг Seoul Seven Luck казинод өчигдөр буюу 21-ний үүрийн 03.00 цагт 173 сая вон хожсон азтан тодорчээ.

Энэхүү казиногийн гурван тоог ижилсүүлэн азаа үзэх машин дээр он гарсаар хамгийн их мөнгө хожиж буй анхны азтан нь монгол эмэгтэй болсон байна.

Тэрбээр Солонгос Улсад жуулчны визээр ирсэн бөгөөд найзынхаа хамт анх удаа казинод тоглохоор орсон аж. Азтай бүсгүй ердөө ганцхан удаа тоглохдоо гурван тоог ижилсүүлэн 173 сая вон хожиж, тэрхүү хожлын мөнгөө бэлнээр нь авчээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мэдэгдэл
Уржигдар 15 цаг 42 мин