Лукашенко: Газар нутгийнхаа төлөө Путинтэй ч дайтна

Белоруссын Ерөнхийлөгч Александр Лукашенко Оросын алдартай хөтлөгч Ксения Собчакт ярилцлага өгчээ.

Лукашенко “Хэрэв Белорусст гадаадын цэрэг орж ирвэл дайн дэгдэх болно. Белоруссын газар нутагт хэн ч халдан ирсэн би дайтах болно. Путин ч байсан ялгаагүй” гэж ярилцлагын үеэр мэдэгдлээ. Тэрбээр Украины зүүн өмнөд нутагт болсон бүх нийтийн санал хураалтыг шүүмжилж, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ дуулгаад “Манай улсад хэзээ ч ийм юм болохгүй. Ямар ч гэсэн намайг төрийн эрх барьж байхад” хэмээн нэмж хэлжээ. Гэхдээ Лукашенко тэднийг сепаратистууд гэх нэрлэхгүй байхыг уриалаад, "Ард түмнийг мансууруулчихсан, тэд бүр галзуурчихсан, юу болж байгааг ойлгохгүй байна. Энэ талаар Путин зөв хэлсэн, Украины зүүн өмнөд нутгийг эсэргүүцэгчидтэй нүүр тулан уулзаж ярилцан, тэдэнд юу хэрэгтэй байгаа талаар хэлэлцэх хэрэгтэй" хэмээв. Өрнөдийн орнуудын Орост тавьсан хоригийн талаар Лукашенко “Хориг энэ тэр ёстой яршиг л байна, дэмий яриа. Өрнөд өнөөдөр юу ч чадахгүй. Орос гэж юу болох, түүний эсрэг хориг тавих нь эргээд яаж нөлөөлөхийг ойлгох тийм эрэмдэг амьтан одоогоор энэ дэлхий дээр төрөөгүй байна. Тэд нөгөө хоригоо, тэр жагсаалтаа жорлондоо өлгөвөл таарна. Тэгээд өөрсдөө жорлон орохдоо сонирхоно биз ” гэж хэллээ. www.mnews.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

“Ачит-Ихт” ХХК Мэдэгдэл
Өчигдөр 11 цаг 28 мин

“Ачит-Ихт” ХХК Мэдэгдэл
Өчигдөр 11 цаг 28 мин