Секс тоглоомын донтон өөрийгөө алах шахжээ

Эмч нар хэр барагтай юманд гайхдаггүй улс. Гэтэл тэднийг шоконд оруулсан явдал АНУ-ын Канзас мужийн эмнэлэгт болжээ.
Өвчтөн “Миний дотор орсон вибратор /хиймэл бэлэг эрхтэн/ ажиллаж, маш хүчтэй өвдөж байна” гэж ханджээ. Түүнийг доктор Рожер Гольденберг, өөрийн гэргий бөгөөд сувилагч Вендийн хамт үзэж байлаа.
Гэтэл үтрээнд ч, ануст ч вибратор алга. Өвчтөн “Шээс гардаг тэр сүв рүү хийсэн” гэж хэллээ. Венди “Энэ боломжгүй, тэр юу ярьж байгаагаа мэдэхгүй байна” гэж хариулав.
Эмч Гольденберг мөн түүний үгийг баталж, “Шээсний сүв бол вибратор ортол томорч сунахгүй” гэж хэлж дуусаагүй шахам байтал түүний гарт байсан үзлэгийн толь чичирхийлэн доргиж эхэлжээ.
Нөгөө вибратор үнэхээр давсаг дотор ажиллаж байлаа. “Тэгэхээр өвчтөн түүнийг шээсний сүв рүүгээ шургуулсан байж таарсан. Тэндээс давсагт очсон байна. Үнэхээр итгэмээргүй. Яагаад гэвэл шээсний сүв рүү бүр 3 миллиметр чулуу орсон ч аймшигтай, хүчтэй өвддөг. Гэтэл өвчтөн өөрөө эмнэлэгт ирсэн шүү дээ” гэж эмч ярилаа. Эцэст нь эмч нар өвчтөний биеэс чигчий хуруу шиг вибратор гаргаж авсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

“Ачит-Ихт” ХХК Мэдэгдэл
Уржигдар 11 цаг 28 мин

“Ачит-Ихт” ХХК Мэдэгдэл
Уржигдар 11 цаг 28 мин