Путин гал зогсоох тухай Порошенкогийн шийдвэрийг дэмжив

Оросын ерөнхийлөгч Владимир Путин Украины зүүн өмнөд нутгийн мөргөлдөөнийг зохицуулахаар тус орны ерөнхийлөгч Петр Порошенкогийн гал зогсоохоор шийдвэрлэснийг дэмжжээ. Кремлийн сайтад байршуулсан мэдээнд ингэж дурдсан байна.
Ингэхдээ гал зогсоохыг тушаасны дараа Украины цэргийнхэн байлдааны ажиллагаа явуулж байгааг Путин буруушаажээ. “Украины талын ийм үйлдлийн улмаас Оросын нутагт сум, бөмбөг тусч, дэлбэрч байгаа нь эд хөрөнгийн хохирол төдийгүй, манай иргэдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлж байгаа” ньбайж болшгүй хэрэг юм гэж төрийн тэргүүн дурдсан байна.
Порошенкогийн дэвшүүлсэн энхийн төлөвлөгөө нь “хэлэлцээний үйл явцыг эхлүүлэхэд чиглэсэн бодит үйлдэлгүй” бол цааш явахгүй гэж Путин бас тэмдэглэжээ.
“Петр Порошенкогийн зарласан энхийн төлөвлөгөө нь салан тусгаарлагчдад тулган шаардсан шинжтэй байх ёсгүй. Байлдааны ажиллагааг зогсоосноор нээгдэх боломжийгУкраины зүүн нутагттэмцэлдэгч талуудын хоорондоновчтой хэлэлцээ, улс төрийн буулт хийж эхлэхэд ашиглах ёстой” гэж оросын төрийн тэргүүн хэлсэн байна.
Порошенко 15 зүйлт төлөвлөгөөгөө зургаадугаар сарын 20-нд танилцуулсан юм.
Түрүүнд нь Оросын тал Порошенкогийн энхийн төлөвлөгөөг “журамт цэргийнхэнд тавьсан тулган шаардалт” гэж тодорхойлоод,түүнд гол заалт хэлэлцээ хийж эхлэх санал байхгүй байгааг онцлон тэмдэглэсэн юм.
С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ