Малайзын онгоцоор нисэх билет авсан ч суулгүй амьд үлджээ

Малайзын дахин нэг онгоц осолдож дэлхий нийтийг цочроогоод байна. Осолтой холбоотой мэдээллүүд хөвөрч буй энэ үед нэгэн азтай залуугийн тухай мэдээ таржээ. Тэр нь Голландын дугуйчин 29 настай Маартен Де Йонге юм. Тэрээр Малайзын “Теренггану” хэмээх сураггүй багт багт данстай тэрбээр сүүлчийн дөрвөн сарын хугацаанд золгүй явдлаас хоёр ч удаа мултарсан юм.

Де Йонге өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Амстердамаас Куала-Лумпур руу нисч яваад Украины нутаг дэвсгэрт сөнөсөн “Боинг 777” онгоцны тийзийг авчихсан байжээ. Гэхдээ Франкфуртаар дамжин явах нь илүү хямд байсан тул тийзээ эцсийн мөчид буцаасан байна. Нидерландын орон нутгийн телевизийнхэн түүнтэй уулзаж ярилцахдаа бүр ч содон зүйл олж мэджээ. Учир нь мань эр энэ оны гуравдугаар сарын 8-нд Куала-Лумпураас Бээжинг зорьж ниссэн ч өнөө хэр нь сураг нь гараагүй байгаа Малайзын агаарын тээврийн “Боинг-777 200” онгоцонд суух шахсан байна. Азтай тохиолдлоор онгоц хөөрөхийн өмнөхөн түүний төлөвлөгөө өөрчлөгдөж, нисэх онгцоын буудлыг орхин явжээ. Маартен Де Йонге золгүй явдлаас хоёр удаа мултарсандаа баяртай байгаа ч амиа алдсан хүмүүсийн өмнөөс маш их харамсч буйгаа өгүүлсэн байна.

Амстердамаас Куала Лампурыг чиглэн явсан онгоцонд багийн гишүүдтэй нийлээд 298 хүн зорчин явсан бөгөөд амь үрэгдсэн хүмүүсийн 80 нь бага насны хүүхдүүд байсан хэмээн мэдээлж буй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ