“Сэвол” онгоцны эзний цогцос олджээ

Өмнөд Солонгосын цагдаагийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 16-нд живсэн зорчигч тээврийн “Сэволь” хөлөг онгоцны эзний цогцсыг олсон талаар мэдээлжээ. 300 орчим хүний амь насыг авч одсон уг эмгэнэлт явдлын дараа түүнийг эрэн хайж байсан билээ.

Тэрбумтан Ю Бен Онын цогцос бүр зургаадугаар сарын 12-нд өмнөд эргээс олдсон бөгөөд нарийн шинжилгээ хийгдээд одоо дуусч байгаа аж. Түүний үхлийн шалтгааныг одоогоор мэдээлээгүй байна.

Ю Бен Он нь Өмнөд Солонгост олон тооны дагагчид бүхий протестант урсгалыг үндэслэгч бөгөөд өөрийн төрөл төрөгсөд, ойр дотныхны хамт санхүүгийн заль мэх хийхэд ашиглагддаг олон компаниудын сүлжээг хянадаг болохыг цагдаагийнхан тодруулсан бололтой. Тэрээр живсэн хөлөг онгоц харьяалагддаг фирмийн эзэн аж. Уг хөлөг онгоц зорчигч тээвэрлэлтийн наад захын шаардлагыг хангаагүй, ашиглалтын дүрэм журмыг зөрчсөн байжээ.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мэдэгдэл
Уржигдар 15 цаг 42 мин