Жэйсон Биггс Боингийн ослоор амь үрэгдэгсдийн ар гэрээс уучлалт гуйлаа

Холливудын од жүжигчдийн нэг "Америк жигнэмэг" киногоороо олны танил болсон жүжигчин Жэйсон Биггс Малайзын иргэний агаарын тээврийн MH17 нислэгийн Боинг онгоцны ослоор амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн, найз нөхдөөс уучлал хүсчээ.

Учир нь тэрээр осол гарсны дараахан өөрийн твиттертээ "Хэн нэгэн миний Малайзын иргэний агаарын тээврийн билетийг авахгүй биз", "Тийм азгүй хүн олдохгүй бололтой" гэх зэргээр наргиа болгон жиргэсэн юм. Энэ жиргээнүүд нь од жүжигчинд ихээхэн шүүмжлэл авчирч, хэвлэлүүдээр бичигдсэн тул тэрээр телевизийн ярилцлагад орохын зэрэгцээгээр албан ёсоор уучлалт гуйсан нь энэ ажээ.

Жэйсон Биггс "Энэ нь миний хувьд ихэд сургамжтай явдал боллоо. Би осолд орсон бүх хүмүүсийн ар гэрийнхэн болон найз нөхдөөс гүнээ хүлцэл өчиж байна, мэдээж хэрэг ийм явдлаар хэн ч наргиан хийж болохгүй шүү дээ" хэмээсэн юм.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ